top of page
Writer's pictureAdmin

Япон дахь Монгол Иргэдэд НЭГ ЦЭГИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ хүргэх уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

Updated: Nov 21, 2019

AMJ - Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн холбооны зүгээс Япон улсад оршин сууж буй иргэд, оюутан залуусдаа зориулан НЭГ ЦЭГИЙН МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ хүргэх уулзалтыг 2019.11.17-нд амжилттай зохион байгууллаа.

Бид бүхний үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон иргэддээ маш их баярлалаа.


Холбооны дэргэдэх Мэргэжлийн баг нь ◆ Өмгөөлөгч ◆ Засаг захиргааны албан бичигч ◆ Санхүүгийн мэргэжилтэн ◆ Нийгмийн даатгалын мэргэжилтэн ◆ Япон хэлний сургуулийн сургалтын албаны дарга ◆ Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн ◆ Ажил зуучлалын компаний мэргэжилтэн ◆ Аялалын компаний мэргэжилтэн гэсэн бүрэлдэхүүнтэйгээр иргэдийн асуултанд хариулт өглөө. Бид гүүгл формоор авч байсан асуултаа нэгтгэн Мэргэжлийн багийнхнаас хариулт авсан бөгөөд хариултуудыг нэгтгэн файлыг хавсаргаж байна. Та бүхэн дараах линкээр орж дэлгэрэнгүй танилцна уу. https://static.wixstatic.com/ugd/8ec9d8_cd31d293f94840e8be3bb97d464612cc.pdf


Цаашид бид Мэргэжлийн багийнхантай хамтран таны мэдлэг боловсролд хэрэгтэй үйл ажиллагааг шат дараалалтайгаар зохион байгуулах тул та бүхнийг идэвхитэй оролцохыг уриалж байна.

Хүндэтгэсэн, AMJ - Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн холбоо НЭГДЛЭЭС ХӨГЖИЛ РҮҮ

20 views

Comments


bottom of page