top of page
Writer's pictureAdmin

Мэс заслын робот анхны алслагдсан хагалгаа хийжээ

Айчи мужийн Фүжита Анагаах ухааны их сургууль дотрын мэс заслын тасаг "Хинотори" роботыг ашиглан үзүүлбэрчилсэн, алсын зайн анхны мэс засал хийжээ. Тоёоакэ хотын их сургуулийн байранд суурилуулсан роботыг 30 км-ийн зайд байрлах Фүжита Анагаахын Их Сургууль Оказаки Анагаах Ухааны Төвөөс мэс заслын эмч удирдан мэс засал хийсэн байна.

Байгууламжуудыг 5G өндөр хурдны интернэтээр холбосон бөгөөд роботыг хол байсан ч цаг хугацааны хоцрогдолгүйгээр ажиллуулах боломжтой юм. Кобе их сургуулийн эмнэлэг "Хинотори" роботыг ашигласан, хавдрын анхны хагалгааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард амжилттай хийсэн юм.

Япон улсын Эмнэлгүүд, АНУ-д үйлдвэрлэгдсэн Давинчи роботыг мэс засалд ашиглаж ирсэн бол "medikaroid" компанийн бүтээсэн "Хинотори" робот нь Япон улс дотооддоо бүтээсэн анхны мэс заслын робот юм.

"Давинчи" роботтой харьцуулахад нарийн 4 ширхэг хуруугаараа мэс заслын эмчийн гарын хөдөлгөөнийг төгс төгөлдөр гарган, багахан хэмжээний шархыг хүртэл гурван хэмжээсээр харуулах чадвартай. Цаашид хүний гараар хийхэд хүндрэлтэй, мөн алслагдсан хагалгаануудыг энэхүү роботыг ашиглан хийснээр эрүүл мэндийн салбарт томоохон өөрчлөлт гарна хэмээн үзэж байна.

3 views

Comments


bottom of page