top of page
Writer's pictureAdmin

"МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛ" цуврал аялал Токио хотноо амжилттай зохион байгуулагдлаа.

AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо NPO, Mongolian Senior STARS төслийн багтай хамтран Монголын Театр, Кино урлагийн сор болсон ахмад уран бүтээлчдийн "МӨРӨӨДЛИЙН АЯЛАЛ" цуврал аяллыг Токио хотноо амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.


Тус аяллын хүрээнд 10-р сарын 9-нд зохион байгуулсан үдэшлэгт Монгол улсаас Япон улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д. Батжаргал, ЭСЯ-ны хамт олон, Сумо бөхийн 69,70 дахь Их аваргууд Хакүхо Даваажаргал, Какүрю Ананд болон бусад Монгол сүмочид, Япон улсад үйл ажиллагаагаа амжилттай явуулж буй байгууллагуудын төлөөлөл нар Монгол улсынхаа урлаг, соёлын нэрийн хуудас болсон тайз дэлгэцийн ахмад уран бүтээлчиддээ хүндэтгэл үзүүлэн нэгэн үдшийг дурсамж дүүрэн хамтдаа өнгөрүүллээ.


Мөн 10-р сарын 11-ны орой Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзах үдэшлэг зохион байгуулсан ба хүчтэй хар шуургыг номхортол дуулж хуурдан бүжиглэж нэгэн сайхан түүхийг хамтдаа бичлээ.


Эрхэм хүндэт ахмад уран бүтээлчиддээ, элэг нэгт монголчууддаа, “MJ”хаус-н хамт олондоо, тусалж дэмжсэн бүх хүмүүсдээ чин сэтгэлийн талархал илэрхийлж эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг өөд өөд нь өргөн дэвшүүлж байна.


Цааш цаашдаа Япон улсад оршин сууж буй иргэдийнхээ төлөө, Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө олон сайхан ажлуудыг хамтдаа хийж бүтээхийн төлөө НЭГДЭЦГЭЭЕ. Манай Холбооны үүд хаалга эрхэм танд үргэлж нээлттэй байх болно.


Хүндэтгэсэн AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо

НЭГДЛЭЭС ХӨГЖИЛ РҮҮ.













19 views

Comments


bottom of page