top of page
Writer's pictureAdmin

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн тухай

Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарийн женев хотноо болж, жил бүрийн зургадугаар сарын 01-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1989 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн конвенц болж чадсан. Монгол улс энэхүү конвецид 1990онд нэгдэн орсон байна.

1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхыг уриалсан ба Монгол улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй.

Үүний дараа 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталж байсан бөгөөд энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон бусад хүний эрхийн талаарх олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа.

Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн байна. 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдаж Монгол улс уг конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргаж бөгөөд энэ оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.

Гэвч энэ өдөр зөвхөн хүүхдүүд баярлах нь хангалтгүй, тэднийг тээж төрүүлсэн ээж нарыг ч бас баярлуулах хэрэгтэй гэж Монгол улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат зарлиг гаргаж, 1995 оноос эхлэн "Эх үрсийн баяр" тэмдэглэхээр шийдвэрлэсэн ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос зөвхөн Хүүхдийн баяр болгохоор УИХ-с шийдвэрлэсэнээр өнөөг хүртэл 69дэхь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

Тиймээс ч өнөөдөр МУ-д энэ өдөр бүх нийтийн амралт болгон зарлаж мянга мянган эхчүүд "Алдарт эх"-ийн одон гардаж авч байгаа бол олон арван эцэг эхчүүд үр хүүхдүүдээ баярлуулж, тэдний хүүхэд насны мартагдашгүй гэгээн дурсамжийг үлдээж байгаа билээ. Хүүхдийн баярын өдрөөр албан байгууллага хүүхдийн эрхийн төлөөх байгууллаг хувь хүмүүс олон төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг

Япон улсын хувьд 1948 оноос эхлэн жил бүрийн 5 сарын 5-ны өдрийг Хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн байна. Уг өдөр мөн бүх нийтийн амралтын өдөр байх бөгөөд хүүхдүүддээ эрүүл мэнд, аз жаргалыг хүсч Дуулга болон Кой, загас гогацү хүүхэлдэй зэргийг урлаж чимэглэн гэр бүлээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг байна.




16 views

Comments


bottom of page