-
ЭРХЭМ ЗОРИЛГО:
-
НЭГДЛЭЭС ХӨГЖИЛ РҮҮ
-
-
УРИА:
-
ИТГЭЛ СЭТГЭЛ ХӨГЖИЛ
-
-
ЗОРИЛГО:
-
Япон улсад оршин сууж буй иргэдийнхээ нэгдэх цэг нь болж, мэдээ мэдээллийг шинэ агуулга, хэлбэрээр түгээн, Япон-Монгол улсын харилцаа хөгжилд хувь нэмэр оруулж, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн байгууллага болно.
-
-
АЛСЫН ХАРАА:
-
Олон улсад нэр хүндтэй, нийгмийн хариуцлагатай, тогтвортой үйл ажиллагаатай тэргүүлэгч байгууллага болно.
-
-
Япон улсад оршин сууж буй Монгол иргэдэд Япон улсын хууль дүрэм, оршин суух эрх зүйн талаарх мэдээ мэдээллийг түгээх (иргэдэд тулгарч буй асуудлуудыг судлах, шийдвэрлэх арга замыг боловсруулж хэрэгжүүлэх, цаг үеийн бодит мэдээллийг шуурхай хүргэж, аюул ослоос урьдчилан сэрэмжлүүлэх)
-
Япон улсад оршин сууж буй Монгол иргэдийн эрх ашиг зѳрчигдсѳн тохиолдолд холбогдох байгууллагатай холбох, туслах (Япон улсын нийгмийн салбарын мэргэжилтнүүдийн баг бүрдүүлж иргэдэд заавар зөвлөгөө өгөх, сургалт семинар зохион байгуулан тулгарч буй асуудлыг шийдэхэд нь туслах)
-
Япон улсад оршин сууж буй иргэд, хуулийн этгээд, төрийн бус байгууллага, эвсэл холбоодын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах (Монгол улстай холбоотой үйл ажиллагаа явуулж буй Япон, Монгол улсын иргэд, байгууллагын мэдээллийн санг бий болгож, сүлжээ үүсгэх)
-
Япон улсад оршин сууж буй иргэдийнхээ хөгжил боловсролд хувь нэмэр оруулах (Залуучуудын хүсэл мөрөөдөл, өөртөө итгэх итгэл, эрч хүч, бүтээлч сэтгэлгээ, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэгдсэн сургалт, олон нийтийн арга хэмжээг шат дараалалтай зохион байгуулах)
-
Япон улсын сайн дурын болон хүмүүнлэгийн байгууллагатай хамтрах, зорилтот бүлэгт чиглэсэн хөтөлбөр, үйл ажиллагаа зохион байгуулах
-
Гадаад харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх
-
Тогтмол үйл ажиллагаатай, санхүүгийн чадавхитай болох
-
Япон-Монгол улсын харилцаа холбоог өргөжүүлэн хөгжүүлж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах
-
Хилийн чанад дах Монголчуудын Холбоотой хамтын ажиллагааг хөгжүүлэх, Дэлхийн Монголчууд хөтөлбөрийг таниулан сурталчлахад өөрсдийн хувь нэмрээ оруулах
Сайн байна уу,
AMJ - Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбооны цахим хуудастай танилцаж, бидний үйл ажиллагааны талаар мэдээлэл авч буй эрхэм танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Япон улсад оршин сууж буй иргэдийнхээ нэгдэх цэг нь болж, мэдээ мэдээллийг шинэ агуулга, хэлбэрээр түгээн, Япон-Монгол улсын харилцаа хөгжилд хувь нэмэр оруулж, иргэдийнхээ итгэлийг хүлээсэн байгууллага болно гэсэн холбооны үндсэн зорилго, зорилтын дагуу тууштай ажиллаж, цар хүрээгээ улам бүр тэлж үйл ажиллагааг эрчимжүүлэх, удирдан чиглүүлэх хариуцлагатай ажлыг баг бүрэлдэхүүний хамтаар хичээнгүйлэн гүйцэтгэх болно.
Бид хүн төрөлхтний үе үеийн түүхэнд үзэж сонсож байгаагүй корона хэмээх цар тахлын аюулт өвчинд дэлхий даяараа бие, сэтгэл санаа, эдийн засгийн үлэмж хохирол амссан цаг хугацааны хүндхэн даваа бэрхшээлийг туулан гарах сорилттой тулгараад байна. Тиймээс та бидний энэ цаг мөчид хийх үйл хэрэг, хамтийн хүч хойч үе удмын минь сайн сайхан амьдралын бодит эхлэл байх болно.
Та бүхэн биднийг дэмжин тусалж, үйл ажиллагаанд идэвхтэй оролцон, сайн сайхан үйлсийг хамтдаа бүтээлцэнэ гэдэгт итгэлтэй байна.
Бидний веб хуудсаар зочилсон танд баярлалаа.
Таны ажил, амьдралд амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсье.
Хүндэтгэсэн:
AMJ - Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо
Тэргүүн Д.Баасанцэрэн