top of page

Компаний үндсэн ажилтан давхар ажил хийж болдог уу?

Хариулт: Үндсэн ажилтан нь виз авч буй харъяалагдах компаниасаа бусад газарт зөвшөөрөлгүй давхар хөдөлмөрлөх эрх хязгаарлагддаг. Хуулинд заагдсанаар “資格外活動ШИКАКҮГАЙ КАЦҮДО” буюу “зөвшөөрлөөс гадуурх үйл  ажиллагааны зөвшөөрөл” ийгImmigration-д мэдүүлж авсан тохиолдолд зарим ажлыг хийх боломжтой болдог. Энэхүү зөвшөөрлийг үндсэн ажилтан болсны дараагаар мэдүүлэх ба оршин суух үнэмлэх дээр тамга дарагдснаар баталгаажина.
Үндсэн ажилтан нь “ШИКАКҮГАЙ КАЦҮДО” зөвшөөрлийг авснаар одоо эрхэлж байгаа ажлаас гадна орчуулагч, олон улсын ажилтан зэрэг оюуны хөдөлмөрийг долоо хоногт 28 цаг хүртэл хийх боломжтой.

 

Оюутан хүн гэр бүлийн хүндээ виз мэдүүлэхэд дансандаа хэдэн төгрөг байршуулах вэ?

Хариулт: Оюутан хүн гэр бүлдээ оршин суух зөвшөөрөл хүсэх нь их хүндрэлтэй байдаг. Үнэхээр шийдээд виз мэдүүлэх гэж байгаа бол хамгийн чухал нь санхүүгийн эх үүсвэр, батлан даагч юм. Хуулийн дагуу 28 цаг ажил хийдэг оюутан өөрөө эрх зүйн хувьд батлан даах чадваргүй гэж үзнэ..

Оюутаны дансанд байршуулсан мөнгийг бус батлан даагчийн орлого, санхүүгийн эх үүсвэр зэргийг шалгадаг. Хүнээс мөнгө аваад дансандаа байршуулж эцсийн үлдэгдлийн баримт өгөх гэж байгаа бол тэр мөнгөний эх үүсвэрийг нотлох хэрэгтэй

Японд аялалын визээр ирсэн хүн ажиллах компаниа олчихвол ажлын виза руу мэдүүлж болох уу?

Хариулт: “Богино хугацааны виз”-ний статус өөрчилөх бус, 認定НИНТЭЙ -гээр мэдүүлж болно. Богино хугацааны визний хугацаа дуусахаас өмнө хариу нь гарвал Монгол буцахгүйгээр өөрчилж болох ба харин визний хугацаанд хариу нь гараагүй тохиолдолд нутаг буцан хариу гарсан үед Япон улсын ЭСЯ-д зөвшөөрлийн гэрчилгээ буюу шар хуудсаараа оршин суух зөвшөөрөл авдаг.

Хэлний бэлтгэлийн оюутан хүн урьж болдог уу?

Хариулт: Хэлний бэлтгэлийн оюутанХуулийн дагуу 28 цаг ажил хийдэг оюутан өөрөө эрх зүйн хувьд батлан даах чадваргүй гэж үздэг учир аяллын виз, гэр бүлийн визээр хэн нэгнийг урих нь хүндрэлтэй. Уригч хүний зүгээс олон төрлийн бичиг баримт шаардагдах ба эрх зүйн чадамжгүйг хэлний сургуулиуд ч мэдэх учир сургуулийн тодорхойлолтыг гаргаж өгөх тал дээр хойрго байдаг.

Япон улсад аяллаар зорчих тухайн иргэн өөрийн санхүүг хариуцаж, харин Япон улсад байрлах байр, онцгой нөхцөлд холбоо барих утасны дугаар зэрэгт оюутны мэдээллийг мэдүүлэх боломжтой.

Үндсэн ажилтны виз цагаачлалын албанд мэдүүлсэний дараа хариу нь хэр удаж гардаг вэ?

Хариулт: Компанийн үндсэн ажилтны визийг мэдүүлснээс 1-3 сарын дотор хариу өгөх боловч “Цагаачлалын алба”-ны ачаалалтай үе, тухайн иргэний мэдүүлгийн нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлт материал шаардах, дэлгэрэнгүй нягтлах шаардлагатай гэх зэргээс удах тохиолдол бий. Ялангуяа гадаад иргэдийн тоо өдрөөс өдөрт ихэсч буй өнөө цагт хариу удах тохиолдол бүр ч нэмэгдсэн.

Ур чадварын дадлагажигч хүн үндсэн ажилтны визатай эхнэрийнхээ виза руу шилжүүлж болох уу?

Хариулт: Ур чадварын дадлагажигч нь хөтөлбөрийн дагуу Япон улсад сурч мэдсэн эрдмээ өөрийн орондоо багадаа 6 сар хэрэгжүүлэх учиртай байдаг боловч тодорхой шалтгааны улмаас гэр бүлийн , үндсэн ажилтны зэрэг виз рүү хөрвүүлж үлдэх тохиолдол байдаг.Харихаас өмнө мэдүүлгийн хариу гараагүй тохиолдолд эх орондоо харьж хариуг хүлээхээс аргагүй тохиолдлууд байдаг.

Нутаг буцаагүйгээр эндээ визний төрлөө солиулсан болохоор төлсөн даатгалын буцаан олголтыг авч болох уу?

Хариулт: ДАТТАЙ ИЧИЖИКИН буюу төлсөн татварын тодорхой хэсгийн буцаалтыг бүр мөсөн нутаг буцсаны дараагаар нэхэмжлэн мэдүүлдэг учир нэг визээс нөгөөд хөрвөн шилжихэд олгогдох боломжгүй юм.

Нөхөр маань үндсэн ажилтны виз аваад 3 сар болж байгаа. Бид хамгийн хурдандаа гэр бүлийн виз хэзээ мэдүүлж болох вэ?

Хариулт: Ажмлд орсноос хойш 2-3 сар болсны дараа мэдүүлвэл зүгээр болно. Нөхрийн тань виз дуусахаас 6 сарын өмнө хүртэл хугацаанд хэдийд ч мэдүүлэх боломжтой.

Ур чадварын дадлагажигчаар өмнө Японд ажиллаад нутагтаа ирсэн хүн дахин Япон руу сургалт эсвэл үндсэн ажилтны виз мэдүүлж болдог болов уу?

Хариулт: Ур чадварын дадлагажигчийн хөтөлбөрийн гол зорилго нь Япон улсад дадлагажсан мэдлэг, туршлагаа эх орондоо буцан хэрэгжүүлэх явдал билээ. Түүний дагуу нутагтаа буцсан хойноо 6 сарын дараагаас өөр ангиллын визээр Япон улсад зорчих боломжтой. Ур чадварын дадлагажигчаар байх хугацаандаа зөрчил гаргаагүй байх нь гол шалгуур юм.

Ажилд орох компаниад өмнө нь гадаад хүн ажиллаж байгаагүй болохоор ямар бичиг баримт бүрдүүлдэгээ мэдэхгүй гэнэ. Яах ёстой вэ?

Хариулт: Компанийн үндсэн ажилтны визэнд мэдүүлэх материалын 70-80 хувийг тухайн ажил олгогч компаниас бэлтгэх шаардлагатай байдаг. Гадаад худалдаа, оффисын ажилтан, орчуулагч, дизайнер, компьютер, тооцооллын системтэй холбоотой ажил, мөн цахилгаан тоног төхөөрөмжийн инженер зэрэг гол төлөв албан тасалгааны ажил хийх ёстой. Япон хэлээр сайн ойлголцохгүй буюу компани ямар ч туршлагагүй бол Мэргэжлийн байгууллагад хандсан нь дээр болов уу.

Татваруудаа төлөхгүй явж байгаад дараа виз сунгуулахад нөлөөлөх үү?

Хариулт: Япон улсад оршин сууж байгаа гадаад иргэд орлогын албан татвар, оршин суугчийн татварыг төлөх үүрэгтэй байдаг. Орлогын албан татварыг ажиллуулж буй компани цалингаас суутгах нь нийтлэг байдаг. Суутгал авдаггүй компаниуд байх ба тийм тохиолдолд та өөрөө харъяа дүүргийнхээ татварын албанд 3/15-ны дотор мэдүүлэг хийх хэрэгтэй.Визний сунгалтын үед шаардагдах материалд орлого татвар төлөлтийн бичиг тусгагдсан байдаг учраас төлөх л хэрэгтэй болно. Төлөөгүй тохиолдолд нэмэлтээр шаардах болно гэдгийг анхаараарай. Мөн Оршин суугчийн татварыг төлөлгүй удвал албадлагаар төлүүлдэг ба бөөнөөр нэхэмжлэгдэхээс нь өмнө бага багаар төлвөл сайн, жилд 4 хувааж төлж болдог. Цаашлаад Япон улсын иргэншил авах, байнгын оршин суугч болох зэрэг мэдүүлэгт таны өнгөрсөн хугацаанд Япон улсад татвар төлсөн байдал маш чухал нөлөө үзүүлнэ.

Оршин суугчийн үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд яах вэ?

Хариулт: 在留カード Zairyu card буюу Оршин суух зөвшөөрлийн үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд Япон улсын Immigration-д очиж дахин гаргуулах боломжтой.

· Бүрдүүлэх зүйлс:

- Бөглөх маягт 申請書

- 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг  証明写真

- Цагдаагийн газар, Кобан хултсүүдээс гаргуулсан “Хаяж гээгдүүлснийг тодорхойлох бичиг” 在留カード紛失証明書、紛失届 

- Гадаад пасспорт  旅券

· Дээрх зүйлсийг бэлтгэн харъяалагдах бүс нутгийн Immigration-д 09:00-12:00, 13:00-16:00 цагийн хооронд очиж дахин олголтын мэдүүлгийг өгнө.

Токиогийн Шинагава дахь Immigration-д D count дээр очиж мэдүүлээрэй.

· Мэдүүлсэн даруйд тухайн өдөртөө хураамжгүйгээр шинээр олгогдох болно.

Жич:Биеийн байцаалт ЗАЙРЮҮ КАРТ-ыг үргэлж биедээ авч явах бусдад хэрэглүүлэхгүй байхыг анхааруулан зөвлөе.

“Гёосэйшоши” гэж хэн бэ? Виз авч өгдөг хүн юм уу? Өмгөөлөгч юм уу?

Хариулт: “Гёосэйшоши болон Бэнгоши” –гийн ялгаа

 Бидний дунд визний асуудлаар хандсан хуулийн байгууллагын хүнийг “Өмгөөлөгч-гэж нэрлэж, хэрэг маргааныг шийдвэрлүүлэхдээ хандсан хүнээ ч “Өмгөөлөгч” гэж боддог хүмүүс олон. Гэхдээ Бэнгоши байдаг хуулийн байгууллагаар оршин суух зөвшөөрлөө авах тал байх ба бүх газрын хуульчийг Бэнгоши гэж нэрлэж болохгүй юм.

Оршин суух зөвшөөрлийн асуудлыг зохицуулж өгдөг Бэнгоши цөөхөн байдаг ба зөвшөөрөл олгогдоогүй тохиолдолд тухайн асуудлаар нюүкантай давж заалдах ажлыг хийх нь элбэг байдаг. Гёосэйшоши бол давж заалдах ажлыг хийдэггүй.

- 行政書士Гёосэйшоши

- 弁理士 Бэнгоши гэх энэ 2 мэргэжлийн ялгааг мэдэж авъя.

Мөн Дараах хуулийн байгууллагын нэрийг тогтоогоод аваарай.

出入国管理庁 Шюцүнюүкокүканричо Хилийн шалган нэвтрүүлэх газар /Шинэ нэр/

入国管理局 Ньюкокүканрикёкү Хилийн шалган нэвтрүүлэх товчоо

                    (Цагаачлалын алба) /Хуучин нэр/

法務局 Хоомүкёкү      Хууль зүйн товчоо

検察官 Кэнсацүкан      Прокурорын алба

警察官 Кэйсацүкан      Цагдаагийн алба

税務署 Зэимүшё       Татварын алба

税理士 Зэириши       Татварын нягтлан бодогч

公証役場Коошёоякүба     Нотариатын алба

БЭНГОШИ буюу ӨМГӨӨЛӨГЧ нь: иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг Хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагааны эрх авсан хүнийг өмгөөлөгч гэнэ.

ХУУЛЬ ЗҮЙН МЭРГЭЖЛИЙН ТУСЛАЛЦАА нь: зөвлөгөө өгөх, шүүхэд төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох буюу өмгөөлөл гэсэн төрөлтэй.

Өөрөөр хэлвэл хууль, эрх зүйтэй холбогдох хэрэг маргаан гарсан тохиолдолд хандаж өөрийн хууль ёсны төлөөллөө болгох чадамжтай мэргэжилтэнг хэлнэ.

Харин ГЁОСЭЙШОШИ буюу ЗАСАГ ЗАХИРГААНЫ БАРИМТ БИЧИГ БОЛОВСРУУЛАГЧ (Манай улсад байдаггүй.) нь Япон улсын захиргааны албан бичгийн тухай хуулийн хүрээнд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөн албан бичиг үйлдэж зохих байгууллагаар шийдүүлж болдог эрх бүхий хүнийг нэрлэдэг.

Засаг захиргааны төрлөөс хамаарч дагнан нэг чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага ч байдаг.

Тухайлбал аж ахуйн нэгж байгуулах, төрөл бүрийн ажлын зөвшөөрөл , патент авах, үл хөдлөх хөрөнгө, гадаад иргэдийн визний зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээнүүдийг тухайн иргэн, хуулийн этгээдийг өмнөөс боловсруулан гүйцэтгэдэг.

БЭНГОШИ, ГЁОСЭЙШОШИ аль аль нь хууль зүйн мэдлэгтэй, тусгай зөвшөөрөл, үнэмлэхтэй хүмүүс байдаг.

ГЁОСЭЙШОШИ-р Үйлчлүүлэхдээ дараах зүйлсийг анхааран үзээрэй.

  • Албан ёсны оффистэй эсэх, гадна талд нь хаяг нь байгаа эсэх,

  • Нэрийн хуудсыг нь заавал ав, өөрөө өгөхгүй бол нэрийн хуудсаа өгөөч гэж хэлээд авах хэрэгтэй

  • Хэрвээ таныг гэрийн чинь ойролцоо кофе уудаг газар уулзъя гэж байгаа бол танд ашигтай ч та тэр хүнийг хэн бэ гэдгийг таньж мэдэж чадахгүй

  • Та визаны болон бусад зөвлөгөө авах гэж байгаа бол цаг заваа гарган заавал ажил дээр нь очиж уулз, Энэ нь таныг аливаа эрсдэлээс хамгаална.

  • Хамгийн гол нь хэр чадвартай, туршлагатай эсэхийг олж мэдэх хэрэгтэй, аливаад сайн, муу зэрэгцэн оршдогоор чадвар, туршлагын хувьд мааруухан ГЁОСЭЙШОШИ нар олон бий. Мөн сайн муу олон үйлчлүүлэгч ч байдаг.

  • Эднийд өгөөд миний виз гарсангүй эднийх муу гэж шууд дүгнэж бас болохгүй. Үйлчлүүлж байгаа газар, Та мөн ажилд орох гэж байгаа газар, сургууль гэх мэт Гурвалсан хамтын ажиллагааны цогц үйлдэл чухал.

  • ГЁОСЭЙШОШИ нь тухайн иргэний одоо болон өнгөрсөн мэдээлэлд тулгуурлан бичиг баримтыг боловсруулдаг учир өөрт байгаа мэдээлэл, шаардагдсан бичиг баримтыг үнэн зөвөөр нь өгөх хэрэгтэй.

  • Иргэд өөрийн намтараа нуун дарагдуулах, хаана ямар материал бүрдүүлж юу гэж бичсэнээ санахгүй байх, хууль бус үйлдэл хийсэн тохиолдолд элбэг гарч байна.

  • Хууль бус үйлдэл гэхээр ганцхан визгүй оршин суух, хүн алж хулгай хийх биш юм. Наад зах нь татвараа хугацаандаа төлөх, сургуулиасаа хөөгдөөгүй байх, сурах гэж ирсэн бол заавал сургуулиа төгсөж байж дараагийн алхамаа хийх, ажлаас гарсан бол гарсан орсноо нюүканд заавал мэдэгдэх, хүнтэй гэрлэж байгаа бол урдны гэрлэлтээ салгасан байх гэх мэт хууль дүрэм журмыг зөрчсөнөөс болоод виз олголтонд муугаар нөлөөлөх хүчин зүйл болж байна.

  • Хуулийн өмнө үүрэг, хариуцлага хүлээсэн хуулийн байгууллагын ажилтанууд таны хувийн мэдээллийг хаашаа ч задруулахгүй. Тиймээс үнэн зөв мэдээлэлээ өгч байгаарай

  • Мөн “Би ингэсэн тэгсэн зүгээр л миний виз гарсан даг “ гэх хэн нэгнийг бүү дууриагаарай гэж зөвлөе. Хүн бүр адилгүй хүлэг болгон жороогүй. Нюүканаас таны намтар түүхийг харж тухайн үеийн зөрчлийг харсан ч хараагүй өнгөрөх тал бас бий.Тухайн үед та зөвлөсөн найзтайгаа адил нөхцөл байдалд байж болох ч та бүхний өнгөрсөн болон ирээдүй чинь тэс өөр өөр байгаа болов уу.

  • Үйлчлүүлж байсан газраа солих тохиолдолд өөрийн бичиг баримтаа заавал авч байх хэргэтэй гэдгийг сануулъя. Энэ нь таны цаашдын визны асуудлаа зохицуулахад маш их хэрэг болно. Урд нь нюүканд өгч байсан материалыг нь сүүлд нь өгөхгүй гэх газрууд байна. Та авах эрхтэй. Тиймээс сүүлд нь өгөөч гэж гуйж авах биш нюүканд өгөх үед нь өөрийн материалаа хуулбарлаж авч байгаарай.

1 / 1

Please reload

bottom of page