top of page
Writer's pictureAdmin

"ҮНДЭСНИЙ БИЧИГТЭН" Монгол бичгийн гар бичмэлийн уралдаан зарлагдлаа

AMJ - Холбооны зүгээс Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн Улсын Их Баяр Наадмын ойг угтан Монгол өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор Япон улсад оршин сууж буй нийт Монгол иргэдийн дунд Монгол бичгийн гар бичмэлийн уралдаан зарлаж байна.



Хамрах хүрээ・Насны ангилал:

1. Бага (12 нас хүртэл)

2. Дунд (13-18 нас хүртэл)

3. Насанд хүрэгч (18 наснаас дээш)


Уралдааны агуулга:

Бямбын Ренчингийн “Монгол хэл” шүлгийн эхний 4 мөрийг Монгол бичгийн гар бичмэлээр бичих. Баруун доод буланд овог нэрээ бичих

ᠰᠣᠳᠣ ᠶᠡᠬᠡ ᠪᠢᠯᠢᠭᠲᠦ ᠲᠦᠮᠡᠨ ᠶᠤᠭᠡᠨ ᠪᠢᠰᠢᠷᠡᠨ ᠮᠠᠭᠲᠠᠮᠤ ᠪᠢ

ᠰᠣᠨᠣᠰᠬᠤ ᠪᠥᠷᠢ ᠢᠷᠠᠭᠤ ᠪᠠᠶᠠᠯᠢᠭ ᠊ᠢ ᠭᠠᠶ᠋ᠢᠬᠠᠨ ᠪᠠᠶᠠᠰᠴᠤ

ᠴᠢᠩ ᠵᠣᠷᠢᠭᠲᠤ ᠡᠪᠦᠭᠡᠳ ᠲᠡᠭᠡᠲᠦᠰ ᠊ᠤᠨ ᠮᠢᠨᠢ ᠦᠪ ᠶᠡᠬᠡ ᠡᠷᠳᠡᠨᠢ

ᠴᠢᠬᠡᠨ ᠪ ᠴᠢᠮᠡᠡᠭ ᠪᠣᠯᠤᠭᠰᠠᠨ ᠠᠶᠠᠯᠭᠤ ᠰᠠᠶ᠋ᠢᠬᠠᠨ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡ

ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠡᠯᠡ

Цаасны хэмжээ: А4

Бичих хэрэгсэл: Чөлөөтэй

Бичих хэлбэр: Гар бичмэл


Уралдаанд оролцогчид тавигдах шаардлага:

1.ЭНЭ холбоосоор оролцогчдын бүртгэлд хамрагдсан байх.

Бүртгүүлсэн и-мэйл хаяг руу бүртгэл баталгаажсан тухай мэйлээр мэдэгдэх болно. 2.Бүртгэл баталгаажсаны дараа бүтээлээ шуудангаар илгээх.

3.Япон улсад оршин суудаг байх


Бүртгэл хүлээн авах хугацаа: 2021 он 6 сарын 25 хүртэл

Бүтээл хүлээн авах хугацаа: 2021 он 6 сарын 30 хүртэл

Бүтээл хүлээн авах хаяг:

〒270-2203 千葉県松戸市六高台4丁目62番地 在日モンゴル人会 理事 レゲツェゲ ヤンジマー ※Та бүтээлээ дээрх хаягийн дагуу шуудангаар бидэнд илгээгээрэй


НЭГДЛЭЭС ХӨГЖИЛ РҮҮ

63 views

Comments


bottom of page