top of page
Writer's pictureAdmin

Хурдны замаар ганц жолооч гурван ачааны машин жолоодох туршилт явагджээ

Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам болон Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яамнаас хурдны зам дээр ачааны машиныг цувруулан арын машиныг жолоочгүй явуулах туршилт хийснээ зарлажээ. Тоёта цүшо, Адвансэд Мобилити зэрэг компаниуд тээврийн хэрэгслийн технологи хөгжүүлэх ажлыг гүйцэтгэж энэ оны 2-р сард Шин Томэй хурдны зам дээр туршилтыг явуулжээ.

Цаашид бодит туршилтуудыг илүү ихээр хийн, худалдаанд гаргаж, жолоочийн ажлын байрны хомсдол, түлшний зарцуулалтыг сайжруулах зэрэг материал техник хангамжийн салбарт тулгамдаж буй асуудлуудад нөлөөлөхийг зорьж байгаа аж.

Туршилт Эншу Моримачи зогсоолоос Хамамацу үйлчилгээний газарын хооронд 15км орчим зайд цувааны эхний машиныг арын машинуудтай холболтын удирдлагаар холбон, 80км/цагийн хурдтайгаар, машин хоорондын зай 9м орчим байх нөхцөлтэйгөөр хурдалсан байна. Хүнд даацын гурван машин гол замруу нийлэхдээ ердийн тээврийн хэрэгсэлүүд цувааг таслахаас урьдчилан сэргийлж шахаж орохыг сэрэмжлүүлэх ажиллагаа явагджээ.

Цаашид цаг агаарын нөхцөл байдалын өөрчлөлт болон тоног төхөөрөмж эвдэрсэн тохиолдолд авах хариу арга хэмжээ, цуваан дахь тээврийн хэрэгслийн тасалдлыг зогсоох зэрэг сөрөг арга хэмжээ авах, ачааны машин үйлдвэрлэгчид болон эд анги үйлдвэрлэгчидтэй хамтран худалдаанд гаргах ажил үргэлжилэх юм байна.

Япон улсын засгийн газар хөгжлийн бодлогоороо 2025 оноос хойш хурдны зам дээр жолоочийн ажиллагаагүй давхих 4-р түвшний өөрөө явагч ачааны машиныг бодит болгох зорилготой байгаа аж.

Эх сурвалж: https://newswitch.jp/p/26242

4 views

Comments


bottom of page