top of page
Writer's pictureAdmin

Япон хэл дээрх уран илтгэлийн тэмцээний шалгаруулалтын хугацааг сунгав

AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбооны зүгээс зохион байгуулж буй Япон хэл дээрх уран илтгэлийн тэмцээний шалгаруулалтын хугацааг сунган 2020 оны 2-р сарын 8-нд явагдах болсоныг мэдэгдэж байна.


Уран илтгэлийн тэмцээнийг 3-н түвшинд 2 үе шаттай явуулах ба 2019 оны 12-р сарын 31-ний байдлаар нийт 15 оролцогч бүртгүүлж, 8 оролцогч илтгэлээ илгээсэн бөгөөд оролцогчдын тоо хангалтгүй байгаа учираас илүү олон оюутан залуусыг хамруулан, улам идэвхтэй оролцоосой хэмээн тэмцээний хугацааг сунгаж байгааг ойлгож хүлээн авна уу.


Хугацаандаа илтгэлийн материалаа илгээсэн 8-н оролцогчиддоо талархал илэрхийлэхийн ялдамд уучлалт хүсье. Бидэнд илгээсэн илтгэлээ засах, сайжруулах шаардлага байгаа бол засаад дахин явуулж болно.

▶2020 оны 1-р сарын 25 хүртэл

 Шинээр оролцогчдын бүртгэл, илтгэлийн файлыг хүлээн авна.

▶2020 оны 1-р сарын 31-нд

 2-р шатанд оролцох эрх бүхий 15 оролцогчийг зарлана.

▶2020 оны 2-р сарын 8-нд

 2-р шатны шалгаруулалтын үйл ажиллагаа Монгол улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын Яамны байранд явагдана.

Тус тэмцээнд оролцохыг хүссэн боловч илтгэлээ илгээх хугацаандаа амжаагүй болон өөрийгөө сорих, хөгжүүлэх хүсэлтэй хэн бүхэнд нээлттэй байх болно.

Бидэнд ирсэн илтгэлүүдийг тэмцээний дараа Япон хэлний багшаар үгийн сонголт, найруулга зэргийн алдааг хянуулан засаж буцаан илгээх болно.

Шалгарсан илтгэлүүдийг Холбооны нүүр хуудсанд байршуулана.


Доорх линк рүү орж Тэмцээний удирдамжтай дэлгэрэнгүй танилцана уу.


Тэмцээнд бүртгүүлэх линк: https://www.amj.or.jp/apply-form


Эрхэм хүндэт та бүхнээсээ Энэхүү зарыг олон нийтэд түгээн, уриалж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна.


НЭГДЛЭЭС ХӨГЖИЛ РҮҮ

Хүндэтгэсэн

AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо

32 views

Comments


bottom of page