JCI Central болон JCI Tokyo салбарын хамтран зохион байгуулж буй Монгол-Япон улсын соёлын харилцааг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилготой Манга гар зургийн уралдаан явагдаж байгаа бөгөөд Монгол дахь хүүхдүүдийн дунд
・Япон орон миний нүдээр
・Сумо миний нүдээр
гэсэн сэдэвтэй зарлагдаж 5 сарын 20-ны өдөр бүртгэл дууссан байна.
Харин Япон улсад оршин суугаа хүүхдүүдийн хувьд
・Монгол орон миний нүдээр
・Сумо миний нүдээр
гэсэн сэдэвүүдээс аль нэгийг нь сонгох бөгөөд бүртгэл 5 сарын 31нд дуусна.
Насны ангилалын хувьд:
■ 1~2-р анги / 3~4-р анги / 5~6-р анги гэсэн 3-н насны ангилал тус бүрийн 2 сэдэвээс 1-р байр, нийт 6 бүтээлийг шалгаруулна.
■ Оролцогчид бүтээлээ А4 хэмжээтэй цаасан дээр зурж илгээх ба дараах 3-н аргаар бүртгүүлэх боломжтой
①わんぱく相撲地区大会-д очиж бүртгүүлэх
②Гүүгл формоор бүртгүүлэх
③Буухиа шуудангаар бүртгүүлэх
※Хаяг:〒102-0093 東京都千代田区平河町2-14-3 青年会議所会館2F
Харин бүтээлээ илгээхдээ мөн дараах 3-н аргаар илгээх юм.
①わんぱく相撲地区大会-д Өөрийн биеэр авч очих
②Формоор бүртгүүлсэний дараа хариуцсан ажилтанаас хариу мэйлээр форм линк ирнэ. Уг формоор нь илгээх.
③Шуудангаар бүтээлээ илгээх
※Хаяг:〒102-0093 東京都千代田区平河町2-14-3 青年会議所会館2F
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа
・Монголд 6 сарын 1-нд
・Японд 6 сарын 4-нд
тус тус явагдах бөгөөд эцсийн шалгаруулалт 6 сарын 13-ны өдөр хоёр улсад зэрэг зохион байгуулагдах юм байна. Уралдааны ялагчын бүтээлийг хоёр орны хэвлэл мэдээллийн сувгуудаар олон нийтэд танилцуулан Ryogoku-Kokugikan Сумо бөхийн ордны үзэсгэлэнд байршуулах ажээ. Тэмцээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭСЯ-ны веб хуудаснаас болон дараах хаягаар холбогдон авна уу. 公益社団法人東京青年会議所 事務局
〒102-0093 東京都千代田区平河町2-14-3 青年会議所会館2階
Утас:03-5276-6161
Факс:03-5276-6160
担当:公益社団法人東京青年会議所
モンゴル日本文化交流事務局 若林真喜子
И-мэйл:mongolia.japan.art@gmail.com
Comments