top of page
Writer's pictureAdmin

2019/11/17-нд Мэргэжлийн багийнханы зүгээс Иргэдэд "Нэг цэгийн мэдээ мэдээлэл" хүргэх уулзалт болно

AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо нь 2019 оны 2 сараас эхлэн Япон улсад оршин сууж буй Монгол иргэддээ зөв зохистой мэдээллийг хүргэх, баталгаатай байгууллагаар үйлчлүүлэхэд тусалж дэмжих, Холбооны зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Япон улсад оршин суух гадаадын иргэдэд нэн тэргүүн шаардлагатай нийгмийн салбар бүрийн 10 гаруй байгууллагуудтай хамтарч “Мэргэжлийн баг” бүрдүүлэн ажиллаж байгаа билээ.


Энэхүү ажлынхаа хүрээнд 2019 оны 11 сарын 17-нд Мэргэжлийн багийн мэргэжилтнүүдтэй хамтран Япон Улсад оршин суугаа Монгол иргэдэд зориулж

"Нэг цэгийн мэдээ мэдээлэл" хүргэх уулзалт зохион байгуулахаар боллоо.

Та бүхэн тулгамдаж буй асуудал, тодруулахыг хүссэн асуултандаа хариулт авах боломжтой тул хүрэлцэн ирэхийг урьж байна.


Асуултыг давхцуулахгүйгээр, илүү олон асуултанд хариулт өгөх үүднээс асуултуудыг урьдчилан хүлээн авч байгаа тул танд асуулт байвал доорх линкээр бидэнд илгээнэ үү.


Хэзээ: 2019.11.17 өдөр /Ням гариг/ 13:00-17:00 Хаана: 東京都港区芝公園3-4-3032芝公園ビルB2F

都営三田線 御成門駅 A1出口 徒歩6分 都営大江戸線 赤羽橋駅 赤羽橋口 徒歩7分 東京メトロ日比谷線 神谷町駅 1番出口 徒歩9分 都営三田線 芝公園駅 A4出口 徒歩9分 都営浅草線 大門(東京都)駅 A5出口 徒歩11分

Хураамж: 1,000¥ AMJ холбооны гишүүд болон оюутан: 500¥ /гишүүний үнэмлэх, оюутны үнэмлэхээ заавал авч ирнэ үү/


НЭГДЛЭЭС ХӨГЖИЛ РҮҮ.



22 views

Comentários


bottom of page