AMJ-Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо нь Япон улсад сурч, ажиллаж амьдарч буй иргэд, оюутан залуустаа мэдлэг чадвараа хөгжүүлэх, өөрийгөө нээн илрүүлэхэд нь дэмжлэг болох зорилгоор ЯПОН ХЭЛ ДЭЭР УРАН ИЛТГЭЛИЙН ТЭМЦЭЭН-ийг Монгол улсаас Япон улсад суугаа Элчин Сайдын Яамтай хамтран зохион байгуулж байна.
Хамрах хүрээ
Япон улсад сурч буй оюутан залуус, сурагчид, ажиллаж амьдарч буй иргэд.
▼Илтгэлийн тэмцээн нь дараах үе шаттай явагдана. 1. Бүртгэл: Веб сайтад байршуулсан бүртгэлийн анкетыг бөглөн илгээх. 2. Нэгдүгээр шат: Илтгэлийн файлаа PDF форматаар Холбооны мэйл рүү илгээх. 3. Хоёрдугаар шат: Өмнөх шатанд шалгарсан оролцогчид бусдын өмнө илтгэл тавих.
▼Тэмцээний шалгаруулах түвшин, сэдэв, насны ангилал өөр өөр байна. Үүнд: 1-р түвшин “Миний хайртай Монгол орон” сэдвээр 10-15насны сурагчид 2-р түвшин “Япон орноос суралцахуй” сэдвээр Япон хэлийг 1-3 жил үзсэн иргэд, хэлний бэлтгэл, коллежийн оюутан залуус 3-р түвшин “Зөв хандлага миний бодлоор” сэдвээр Япон хэлийг 4-с дээш жил үзсэн иргэд, Их дээд сургуулийн оюутан, Япон улсад төрж, өссөн 16-с дээш насны хүүхэд залуус тус тус оролцох боломжтой.
Доорх линк рүү орж Тэмцээний удирдамжтай дэлгэрэнгүй танилцана уу. https://static.wixstatic.com/ugd/8ec9d8_337d170192a442f0985976f81a0d7af2.pdf
Удирдамжийн Япон хэл дээрх хувилбартай танилцах бол дараах линкээр:
Тэмцээнд бүртгүүлэх линк: https://www.amj.or.jp/apply-form ▶Тэмцээний бүртгэлийг 2019/12/15-ныг хүртэл хүлээж авна. ▶Бүртгүүлсэн оролцогчид илтгэлийн файлаа 2019/12/25 хүртэл мэйлээр ирүүлнэ үү. ▶Хоёрдугаар шат буюу эцсийн шатны шалгаруулалт 2020/01/12-ны 12:00 цагт Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-ны байранд болно. Элчин сайдын яамны хаяг: 東京都渋谷区神山町21-4
Япон улсад амьдарч буй Монгол иргэн бүр Уран илтгэлийн тэмцээндээ идэвхитэй оролцохын сацуу тэмцээний талаар мэдээллийг цааш түгээж, олон нийтийг хамруулан оролцуулахад тусална уу. хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна.
НЭГДЛЭЭС ХӨГЖИЛ РҮҮ
Comments